Монгол Улс 2017 онд гурван жилийн хугацаатай ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн баланс, макро эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулахад нийтдээ 5.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч ашиглахаар тохиролцсон.
Гэвч хөтөлбөрийн явцад ОУВС-гийн санхүүжилт удааширч, төлөвлөсөн хэмжээндээ хийгдэхгүй байгаа юм. Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлгач Жэфф Готтлийбоос тодруулахад тэрбээр "Төв банкны шалгалтын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байвал Захирлуудын зөвлөлд асуудлыг оруулаад санхүүжилтийг олгоно. Энэ үйл явц хүлээгдэж байгаа учраас нэлээн олон үнэлгээ хойшлогдсон. Тиймээс хоёр үнэлгээг хамтатгаад хийж болно. Товчхондоо, ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтийг олгож чадахгүй болов уу гэж бодож байгаа. 2020 оны тавдугаар сар гэхэд олгогдох ёстой санхүүжилт бүрэн олгож дуусаагүй байвал Монгол Улсад хоёр сонголт үлдэнэ. Нэг нь хугацааг уртасгах. Эсвэл дахин шинээр хөтөлбөр тохирох" гэсэн юм.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ