Малайз хил нэвтрэгчдийн эрүүл мэндийг хянана

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Малайз хил нэвтрэгчдийн эрүүл мэндийг хянана

 

Хөрш Тайландад титэм вирусын (MERS)  халдвар илэрснээр Малайз улс гаднаас ирэх зорчигчдын эрүүл мэндийг хянах арга хэмжээ авч эхэлжээ. Малайзын нисэх онгоцны буудлуудад биеийн температур хэмжигч багажийг ашиглан, зорчигчдын халууныг хэмжих болсон аж.

 

Тайландад өнгөрсөн долоо хоногт титэм вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн нь илрэхээс өмнө дөрвөн өдрийн хугацаа өнгөрсөн байжээ. Тайландад илэрсэн титэм вирусын халдварын тохиолдол нь Өмнөд Солонгостой хамаагүй бөгөөд Оманаас ирсэн 65 настай эрэгтэй аж. Түүнтэй харьцсан 100 гаруй хүнийг тусгаарлан, шинжилгээ хийсэн байна. Малайз нь Тайландтай 650 км газраар хиллэдэг юм.

 

Түүнчлэн Өмнөд Солонгост титэм вирусын халдвараар 172 хүн өвчилж, 27 хүн нас бараад байна. Титэм вирус 2012 онд анх Саудын Арабт илэрснээс хойш дэлхийн 20 гаруй орны 1000 гаруй хүн халдвар авч, 500 орчим хүн нас баржээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж