Үндсэн хуулийн төсөлд 31 мянга гаруй иргэний санал, бодлыг сонсоод байна

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн төсөлд 31 мянга гаруй иргэний санал, бодлыг сонсоод байна

Үндсэн хуулийн төсөлд 31 мянга гаруй иргэний санал, бодлыг сонсоод байна

УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “…Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо богино хугацаанд  ажиллаж, төслийг иргэдэд танилцуулан, санал, бодлыг нь сонсож байгаа юм.

Тухайлбал өнөөдөр /2019.06.29/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар нар сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн иргэдтэй 14.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд уулзалт зохион байгуулна.

Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31 мянга 673 иргэний санал, бодлыг сонсоод байна. Иргэдээс гаргасан саналыг ажлын хэсэг нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх учиртай.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж