БНАСАУ-ын баг “Универсиад”-д оролцохгүй гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын баг “Универсиад”-д оролцохгүй гэж мэдэгдэв

Өмнөд Солонгосын Гванжу хотод ирэх долдугаар сард зохиогдох дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII их наадамд Умардын баг, тамирчид оролцохгүй гэдгийг Пхеньян мэдэгдэв. НҮБ-ын хүний эрхийн байгууллагын салбар оффис Сөүлд нээгдэхийг эсэргүүцэн Хойд Солонгос оюутны спортын их наадмыг бойкотлосон аж. НҮБ Хойд Солонгос дахь хүний эрхийн байдлыг ажиглах зорилгоор Сөүлд салбар оффисоо нээж буй юм.

Хойд Солонгос өмнө нь Гванжуд болох оюутны спортын наадамд 75 тамирчинг 33 албаны хүний хамт оролцуулахаа мэдүүлсэн байжээ. Хойд Солонгос эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, ширээний теннис, жүдо зэрэг спортын найман төрөлд тамирчдаа оролцуулах байв.

Хойд Солонгос 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны Олимпоос бусад Сөүлд зохиогдсон бүх арга хэмжээнд алгасалгүй оролцсон юм.

Оюутны спортын наадам ирэх долдугаар сарын 3-14-ны хооронд Гванжу хотноо Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын засгийн газрын ивээл дор зохиогдох аж. Олимпийн загвараар зохиогддог уг наадамд 170 орны 20 мянга гаруй тамирчин өрсөлдөх юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж