Маргааш ИТХ-ын нөхөн сонгуулиуд болно | News.MN

Маргааш ИТХ-ын нөхөн сонгуулиуд болно

Маргааш ИТХ-ын нөхөн сонгуулиуд болно

Маргааш ИТХ-ын нөхөн сонгуулиуд болно

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарласан болон зардал баталсан УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэц энэ оны тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн тул уг тойргийн нөхөн сонгууль явагдахгүй. Харин  зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуулиуд болно.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж заасан байдаг.

Үүний дагуу энэ зургадугаар сарын 30-нд буюу маргааш зарим аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болно. Тухайлбал, Ховд аймгийн Мөнххайрхан сумын дөрвөн хэсэгт, харин сумын ИТХ-ын нөхөн сонгуулиуд Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баянхонгор аймгийн Баянцагаан, Бөмбөгөр, Жинст, Хүрээмарал, Эрдэнэцогт, Булган аймгийн Хишиг-Өндөр, Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт, Ховдын Мөнххайрхан сумдын 10 хэсэгт тус тус явагдана гэдгийг СЕХ-ноос мэдээлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nyagtlan Xadgalamj Chimdee 2019-06-29 51.77.147.50

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж