Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн /2019.06.28/ хуралдаанаар  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулаад буй.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж