БНХАУ-ыг зорьж буй иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

БНХАУ-ыг зорьж буй иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг

БНХАУ-ыг зорьж буй иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ыг зорьж буй монгол иргэдэд онцгойлон анхаарах зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

  • БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх
  • БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх
  • БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-ын хилээр 20 мянган юань буюу 5000 хүртэл ам.долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын тав хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.
  • БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх
  • БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.
  • Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх
  • Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж