Өнөөдөр "Шарилжгүй Улаанбаатар-4" аяны их цэвэрлэгээ болно

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр "Шарилжгүй Улаанбаатар-4" аяны их цэвэрлэгээ болно

Өнөөдөр "Шарилжгүй Улаанбаатар-4" аяны их цэвэрлэгээ болно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор харшлын эсрэг хамтдаа уриатай "Шарилжгүй-Улаанбаатар-4" аяныг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадах, тайрах, тархалтыг бууруулах, ногоон масс болгон ашиглах мэдээллийг иргэдэд өгөх, тус үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм.

"Шарилжгүй-Улаанбаатар-4" аяны хүрээнд 2019 оны зургадугаар сарын 29-нд буюу өнөөдөр 11.00 цагаас дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд та бүхэн хөл газрын ургамал, шарилжийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж