Хаврын чуулганы хугацааг сунгалаа | News.MN

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр /2019.06.28/ хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ. Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

Хуулийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаан долдугаар сарын 5-ний өдөр хаалтаа хийх ёстой. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийх ёстой учраас ийнхүү чуулганы хуралдааныг сунгаж байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-28 66.181.161.114

УИХ болохоороо захирамж гаргаад л ажлаа хийхээ байчихна сайхан юмаа. Нэртэйгээр нь тарах захирамжаа гаргачихмаар юм.

Avatar

qwer 2019-06-28 45.51.187.42

зандангуудаас хойш ганц ч болов хууль батлав уу?

Avatar

Hurelsuh z**l g*** 2019-06-28 103.229.121.163

Hurelsuh ats odoo zaigaa taviad zailaad ogvol taarna. Yamar ch chadvargui har boos bandi

Avatar

Xichemedee 2019-06-28 107.170.227.224

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс хувь завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа).

Avatar

zochin 2019-06-28 207.35.204.51

Ikh l heleltsuuleg hiij sansluud abahiin.
Batlah heregtei

Avatar

Зочин 2019-06-28 203.91.115.46

Наадмаар үндсэн хууль өөрчлах нь дээ. Хогийн хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж