Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр /2019.06.28/ хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ. Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

Хуулийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаан долдугаар сарын 5-ний өдөр хаалтаа хийх ёстой. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийх ёстой учраас ийнхүү чуулганы хуралдааныг сунгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж