Дараах жигнэмэгнээс нэгийг нь сонгоод өөрийгөө шинжээрэй

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Дараах жигнэмэгнээс нэгийг нь сонгоод өөрийгөө шинжээрэй

Дараах жигнэмэгнээс нэгийг нь сонгоод өөрийгөө шинжээрэй

Эрдэмтэн, сэтгэл судлаачдын үзэж буйгаар хувь хүний зан чанар нь дотоод ухамсартай шууд холбоотой. Дараах янз бүрийн хэлбэр дүрстэй жигнэмэгнүүдээс та нэгийг нь сонгоорой. Таны сонгосон жигнэмэгний хэлбэр өөрийн тань тухай үнэнийг өгүүлэх болно. Гэхдээ энэ бол санамсаргүй сонголт биш юм. Далд ухамсар тань танд энэ сонголтыг хийж өгсөн гэсэн үг юм. Гэхдээ хэт гүн гүнзгий бодох хэрэггүй шүү.

ДУГУЙ Та бол эргэцүүлэн бодогч. Мөн хамгийн сайн шийдвэр гаргагч төдийгүй задгай сэтгэгч. Ямар ч асуудал байсан хамгийн төгс аргаар шийдвэрлэхийг хичээдэг. Бусад хүмүүс аль хэдийн буугаад өгчихсөн байхад та аргыг нь олох гэж хичээсээр л байдаг. Эмх цэгцийг эрхэмлэгч.

ТАВАН ӨНЦӨГТ – Бага зэрэг хувиа хичээгч. Бусдад өөрийн сэтгэл хөдлөлөө харуулаад байдаггүй ч бусдын сэтгэл хөдлөлийг маш сайн уншиж чаддаг. Таны энэхүү гайхалтай ажигч чанарыг олон хүн танд хэлж байсан байх. Маш уужуу тайван төрлийн хүн.

ОЛОН ӨНЦӨГТ – Маш бүтээлч хүн юм. Сэтгэл хөдлөл ихтэй. Анхаарлын төвд байх дуртай. Хэнтэй ч, ямар ч сэдвээр чөлөөтэй яриа өрнүүлж чаддаг. Таны хувьд аягатай ус тань зүгээр ч нэг дүүрэн биш бүр халгиж цалгиж байдаг.

ОД – Удирдагч байхаар төрсөн хүн. Байнга өөрийгөө сорьж байдаг. Ямар ч асуултад “үгүй” гэж хариулахыг хүсдэггүй. Таны хувьд асуудал гэдэг бол зүгээр л тархины дасгал гэсэн үг.  Бүхнийг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг сул талтай.

ЗҮРХ – Ямар ч хүнтэй маш сайхан харилцдаг. Энэ нь таны маш олон хүн хүрээлэхэд нөлөөлдөг. Хүн бүрт туслаж, тэдний төлөө санаа зовниж байдаг. Маш сайн сонсогч. Үнэнч найз. Энэ байдлаасаа болж заримдаа өөрийгөө золиослодог.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж