О.Дөлгөөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой гэв

О.Дөлгөөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой гэв

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүнд байгаа. Тэрбээр АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар дасгалжуулагч О.Баярцогт дөнгөж сая Mongolia for Dulguun цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл өглөө. 


Дасгалжуулагч О.Баярцогт  "О.Дөлгөөн одоогоор унтуулгын байдалтай байна. Салхин цэцэг нь хүндэрч,  дотор эрхтнүүдэд нөлөөлсөн. Тамирчин учраас дархлаа сайтай байгаа учраас дархлааны идэвхжлийг бууруулах химийн эмчилгээ хийсэн. Одоогийн их эм, тариа хэрэглэснээр уушгинд устсан.  Эмч нарын зүгээс элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийхээс өмнө дархлааг нь сулруулж, салхин цэцгийн нөлөөллийг дарах эмчилгээ хийж байна. Тиймээс элэг шилжүүлэн суулгах бол хамгийн сүүлчийн шатанд хийх эмчилгээ бөгөөд заавал амьд донор хэрэгтэй гэж эмч нар хэлж байгаа.  О.Дөлгөөний өвчин тухайн  эмнэлэгт нь хамгийн анхны тохиолдол болж буй.  Эмчилгээг өдөр бүр сольж янз бүрээр үзэж байна. Түрүүн хэлсэнчлэн ухаангүй биш унтуулгын буюу унтуулж байгаад эмчилгээ хийж байгаа. Бүх төрлийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлж байна. Бүх шинжилгээний хариуг нэгтгэж байгаад дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн.

Хоёр хоногийн өмнө аав, ээж нь очсон. Аав, ээжтэй уулзаж, унтуулгын байдалтай байгаа ч хариу үлдэл үзүүлсэн гэсэн.  Монголын ард түмний дэмжлэг маш их байгаа учраас бүгдээрээ тэмцэж, хамтдаа даван туулнаа гэхэд О.Дөлгөөн маань уйлсан гэж аав хэллээ. Түүний ийн хариу үйлдэл гаргаж байгааг эмч нар  "Наашлах бага ч гэсэн гэрэл гэгээ харагдаж байна. Зүрх, тархи нь маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ тайвширч болохгүй. Тийм учраас сүүлийн өдрүүдэд эмчилгээг сольж, үр дүнг нь харж байна" гэж хэлсэн байсан.

Гурав хоногийн дараа химийн эмчилгээний дүн гарна. Тэр болтол Монголын ард түмэн нэгдсэн нэг ойлголттой байгаарай. Та бүхэндээ О.Дөлгөөний багшийн хувьд маш их баярлалаа. Бүх сагсан бөмбөгчид, ард түмэн, олон сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдэж хандив өргөлөө. Мөн ирэх сарын 3-ны өдөр шилдэг тамирчдын тэмцээн болно. Энэ олон хүмүүсийн хүсэл эрмэлзлээр О.Дөлгөөний биеийн байдал наашаа эргэж байна ” гэв.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж