“Манай сонгуулийг дахиж битгий будлиулаарай”

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

“Манай сонгуулийг дахиж битгий будлиулаарай”

“Манай сонгуулийг дахиж битгий будлиулаарай”

Дэлхийн тэргүүлэх 20 орны төр, засгийн удирдагчдын хуран чуулж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Японы Осака хотноо өнөөдөр эхэлсэн. Энэхүү уулзалтын зорилго нь дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрэх юм. Гэсэн хэдий ч энэ удаагийн хэлэлцүүлгүүдээр худалдааны асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо уулзалтыг нээж үг хэлэхдээ, чөлөөтэй, нээлттэй эдийн засаг нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь юм хэмээн дурджээ.

Тус дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан бөгөөд сэтгүүлчид Дональд Трампаас ОХУ 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн талаар асуухад тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч рүү заан “Манай сонгуулийг дахиж битгий будилуулаарай” хэмээн хошигносон байна.

Оросын талаас уулзалтад Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, туслах Юрий Ушаков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, тэргүүн дэд Шадар сайд бөгөөд Сангийн сайд Антон Силуанов нар оролцсон байна. Харин Трампыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон, зөвлөх Фиона Хилл, Сангийн сайд Стив Мнучин, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон Стефани Гришэм нар дагалджээ. Уулзалтад мөн Америкийн Ерөнхийлөгчийн охин Иванка болон Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнер оролцсон байна.

Тэд долоон сарын өмнө Аргентинд болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр харц тулгарсан ч хоорондоо мэндлээ ч үгүй өнгөрсөн билээ. Харин энэ удаагийн уулзалт нь Дональд Трампыг сонгуульд ялахад Оросын нөлөө байсан эсэхийг мөрдөн шалгасан АНУ-ын ерөнхий прокурорын тусгай төлөөлөгч Роберт Маллерын дүгнэлт гарсны дараа болж байгаагаараа онцлог юм. Дүгнэлтээр ОХУ сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн баримт илрээгүй нь батлагдсан.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж