Баянгол дүүрэгт  “Уранган” барилгын зах нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт  “Уранган” барилгын зах нээгдлээ

Баянгол дүүрэгт  “Уранган” барилгын зах нээгдлээ

Баянгол дүүрэгт “Уранган” барилгын зах ашиглалтад орж, өнөөдөр /2019.06.28/ албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Уранган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга Ц.Энхчимэг болон бусад албаныхан оролцлоо.  Худалдааны төв ашиглалтад орсноор худалдаа эрхлэгчдийн өрхийн амьжиргааг дэмжих, 500 гаруй ажлын байр шинээр бий болж байгаад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа талархал илэрхийлсэн юм.

Хэрэглэгчид барилгын материал авах гэж түгжрэл дунд цаг зав зарцуулан 100 айлыг зорихгүйгээр нэг дороос орчин үеийн стандартын шаардлага хангасан, тав тухтай, тохилог орчинд, өргөн сонголттойгоор үйлчлүүлэхээс гадна үйлчлүүлэгчдэд зориулсан хоёр давхар авто машины зогсоолтой. Тус захад барилгын бүх төрлийн бараа материал байхаас гадна гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаалах тасгууд ч шинээр нээжээ.

“Уранган” ХХК нь авто замын түгжрэлээс ангид хэсэгт байрлаж байгаа бөгөөд замын ачааллыг бууруулахын тулд 19-р хорооллын хойд замаас “Уранган” барилгын зах руу болон нарны хороолол руу нэвтрэх шинэ гүүр байгуулах бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа аж. Гүүр ашиглалтад орсноор “Уранган” худалдааны төвөөр үйлчлүүлэх хэрэглэгч, худалдан авагчид саадгүй зорчих бөгөөд тухайн орчны замын хөдөлгөөнд түгжрэлийг сааруулах томоохон үр өгөөж бүхий бүтээн байгуулалт болох юм.

Дашрамд дурдахад “Уранган” төв нь барилгын захаас гадна авто машин худалдаа, авто сэлбэг худалдаа, банк бус санхүүгийн байгууллага, зочид буудал, авто засварын төв, оффис, агуулах түрээс гэсэн үйлчилгээ явуулдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж