Шударга ёс үргэлжлүүлж хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Шударга ёс үргэлжлүүлж хуралдана

УИХ дахь  МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч маргааш үргэжлүүлэн хуралдахаар болжээ.

Тус хуралдаанаар Оюутолгойн бүтээн байгуулалт, тэр дундаа далд уурхайтай холбоотой асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Дубайд зурагдсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор тус бүлгээс өмнө нь мэргэжлийн баг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан байсныхаа мэдээллийг өнөөдөр сонссон нь энэ аж.

Харин маргааш үргэлжлүүлэх бүлгийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж