Хотын захиргааны шинэ цогцолборыг инноваци, технологийн төв болгох санал гаргалаа | News.MN

Хотын захиргааны шинэ цогцолборыг инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Хотын захиргааны шинэ цогцолборыг инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Хотын захиргааны шинэ цогцолборыг инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм.

“Яармагийн шинэ дэд төвд баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг нийслэлийн Засаг даргын хувьд миний бие хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал. Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлов. Түүнчлэн тэрбээр “Өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хувь хүний бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, бүхий л салбарт хөрвөх чадамжтай олон талт хөгжлийг хангахад чиглэх болсон. Өндөр технологи, IT-ийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд цаашид улам бүр эрэлттэй байх болно. Цаг үеийн энэхүү эрэлт хэрэгцээг бодолцсоны үндсэн дээр уг цогцолборыг үндэсний хэмжээний Инноваци, технологийн төв болгохыг хүсэж байна. Тэнд судалгаа шинжилгээний мэргэжлийн  байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, залуу хойч үеэ дагалдуулан сургаж бэлтгэдэг, гарааны бизнесээ эхлэх гэж буй залуучууд тав тухтай, чөлөөтэй ажилладаг, гэр бүлүүд хүүхэд багачуудтайгаа хамт ирээд, аливаа туршилт судалгаа хийдэг байх боломжийг бүрдүүлнэ” гэхэд чуулганд оролцогчид алга ташин дэмжиж, талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-28 59.153.112.61

ХАРИН ЭНЭ ТҮГЖРЭЛЭЭСЭЭ БОХИРДЛООСО САЛГА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ЯПОНЧУУД МЕТРО БАРИЛЦААД ӨГЬЕ ГЭСЭН Ш ДЭЭ ! САЙН ҮЙЛСЭД ХЭРЭГТЭЙ ЮМАНД МӨНГӨ ХААНААС Ч ОЛДОНО.Нэг № ийн асуудал : ТҮГЖРЭЛ, ИЙМ ОЛОН МАШИН ТҮГЖРЭХГҮЙ БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ Ш ДЭЭ ! ТУУШТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ! 3 ӨДРӨӨР ДУГААР ХЯЗГААРЛА, БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНУУДАА ААЖМААР ИМПОРТЛОХОО ЗОГСООХ ЗАМААР ШАХ ! МЕТРООГОО БАРЬЖ ЭХЭЛ. ТА НАРЫГ ИЙМ Л АЖИЛ ХИЙ ГЭЖ СОНГОСОН БИЗ ДЭЭ. БАЙЖ БАЙГАА БАЙДЛАА ХАРААЧ, ГАДНЫН ХҮНЭЭС ИЧЭЭЧ !

Avatar

иргэн 2019-06-28 59.153.112.61

ЗАХИРГААНЫ БАРИЛГА ГЭЖ ХЭНД ЗОРИУЛЖ, ЮУ БАРИАД БАЙГААМ ? ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ЯДАЖ МЕТРОНЫХОО ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭЧ ! ДЭЛХИЙН БУСАД ОРНУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НЭГ НОМЕР, ТҮҮНИЙ ДОТОР МЕТРОГ ЭНЭ ТҮРҮҮНД БАРЬЖ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА. ТА НАР ЮУНДАА ДУГУЙ ЗОХИОН БҮТЭЭХ ГЭЭД БАЙДГИЙМ БЭ ? БАТ-ҮҮЛ САНААЧИЛСАН НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ ? ТА НАР САЙН САНААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ Ш ДЭЭ ! ЗАХИРГААНЫ БАРИЛГА ГЭВЭЛ 20-30 ТЭРБУМААРАА УРСДАГ, ХУУЧИНДАА СУУГААД АЖЛАА ХИЙГЭЭЧ, ТА НАРЫГ ОФФИС ОРДНОО ШИНЭЧИЛ ГЭЖ АРД НИЙТ ГУЙХГҮЙ !

Avatar

Их мэдэх 2019-06-28 64.119.26.22

Су.Батболд 97 тэрбум гаргаад заан Батзоригтой хуваагаад чаачихсан яаралтай шалга Ацны чинь инноваци

Avatar

иргэн 2019-06-28 202.126.89.136

Санаа зөв,тийм орчин хэрэгтэй гэхдээ энэ удаад захиргааг нүүлгэх нь дээр.Түгжрэл буурна.Эхнээсээ залуучуудад зориулсан байгууламжийг сайн төлөвлөж бариулах нь оновчтой болно. Энэ ёстой л нэр хүндийн юм байна.

Avatar

z 2019-06-28 103.212.116.129

nuulgeechee tugjreliig buuruulah grj barisan bolohoos ner hundee osgo gej bariagui shuu teneguudee

Avatar

Зочин 2019-06-28 202.126.89.1

Gekhde busad zuild ene shine darga khunee bodson zov sanaa,ajiltai bga shu. Amjilt khusey.

Avatar

Зочин 2019-06-28 202.126.89.1

Khotiin toviin gudamj, avtobusni buudal orchim tseverlegee khiigeech ee. Khogondoo daragdsan khot bna. Juulchid dan khogon dund alkhaj bna. Yalanguya ard teatr, khunsni 20. Niislel khot baij Nomingoos doloon dor. Nomin yadaj ikh delguuriin orchmoo bainga tseverlej, khogiin savaa ch bolovsrongui bailgadag. Bat uuliin ued tseverlegee mash sain bsn. Odoo end tend dan khog!

Avatar

irgen 2019-06-28 202.21.127.170

Амарсайхан гэж ямар ч чадваргүй нөхөр байна ш дээ. Хотын түгжрэл бууруулъя гэж байхад өмнөөс нь шал тэнэг юм яриад байраа олоогүй тэнэмэл чулуу юм даа энэ.

Avatar

Зочин 2019-06-28 66.181.161.92

Энэ Амарсайхан маш зөв ярьсан байна!!! Ард түмний аж амьдрал ийм байхад төр захиргааныхан өөрсдийн тансаглалыг бодож болохгүй ээ!!! Хамгийн гол нь ард түмний татварын мөнгөөр барьж байгаа шүү!!!

Avatar

zochin 2019-06-28 103.212.118.167

Hotiinn tuvd Medeelel tehnologiin park gj tom baishin bii. Odoo kinoteatr, bank, mobikom, eldev turees bolood bolood duusch bgaa Hotiin zahirgaa nuusen ni deer baihaa

Avatar

Зочин 2019-06-28 66.181.180.194

Бодлргын залгамж чанар гэж байх ёстой. Хотын төвд Мэдээлэл, технологийн парк, Идэр Техникчдийн ордон, Хүүхлийн ордон, Урлан бүтээх төв гээд байж байна. Ашиглалт байхгүй. Тэрний оронд УБ хотын захиргаа Чармаг руу нүүх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-28 66.181.170.73

амарсайхан ш** ш** худлаа шааж өөрийн хамаарал бүхий компанид өгчөөд дахин туулын сав газар баахан бургаж хядаж барилга барих гэж байгаа биз

Avatar

Зочин 2019-06-28 202.70.41.2

зөв зөв

Avatar

БМ 2019-06-28 202.179.27.97

Олон юм ярьж булталгүй хотын төвөөс яваад өг, хотын захиргааны орчим түгжрэл хэрээс хэтэрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж