ОУВС: Арилжааны таван банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай | News.MN

ОУВС: Арилжааны таван банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

ОУВС: Арилжааны таван банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

ОУВС: Арилжааны таван банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр /2019.06.28/ мэдээлэл хийлээ.


 “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЭРС НЭМЭГДЭЖ, СЭРГЭСЭН”

“Энэ удаа бидний хийсэн ажлын товч дүгнэлт юм. Энэ оны есдүгээр сард илүү дэлгэрэнгүй тайланг гаргах болно” гэдгийг ноён Готтлийб хурлын эхэнд мэдэгдсэн юм. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2017 оны эхэн үетэй харьцуулахад маш олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Эдийн засгийн задаргааг авч үзвэл дэлхийн зах зээл дээр арилжаалдаг Монгол Улсын экспортын түүхий эдийн үнэ өндөр, эрэлттэй байлаа. Мөн “Оюутолгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гадны хөрөнгө оруулалтууд их хэмжээгээр орж ирлээ. Үүнтэй зэрэгцээд, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд дотоод эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж чадсан” гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл ДНБ-ний 18 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирчээ. Харин Засгийн газрын гадаад өрийн хувьд ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирч, ДНБ-ний 75 хувьтай тэнцэх болсон байна. Гэхдээ энэ нь ОУВС-гийн тодорхойлсон үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ Монголбанкны гадаад вальютын цэвэр нөөцийн хэмжээ гурван тэрбум ам.доллараар нэмэгджээ. Энэ бүхнээс харахад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад эрс сайжирч, эдийн засгийн өсөлт сэргээд байгааг төлөөлөгчид онцоллоо.

“Гэхдээ эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтүүд “Монгол Улс цаашдаа тогтвортой өсөлттэй байж чадна” гэдэг итгэлийг бидэнд өгч чадахгүй байна. Тиймээс Монгол Улс цаашид гадаад вальютын нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын өр бууруулах шаардлага байсаар байна. Ингэснээр Монгол Улс цаашдаа эдийн засгийн хямралд орохгүй байх гэсэн найдварыг төрүүлнэ. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг үр өгөөжтэй, хүртээмжтэй байхад анхаарах хэрэгтэй байна. Өрхийн өрийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа нь үүний дохио болж байна. Цаашид одоогийн эдийн засгийн өсөлтөө алдахгүйгээр бэхжүүлж, бидний зүгээс өгч буй бодлогын зөвлөмж олон хүрээг хамардаг хэдий ч дараах гурван зүйлийг онцолж хэлмээр байна” гэв. Үүнд:

  1. Төсвийн бодлогын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэгдсэн төсөв ашигтай гарсан. Төсвийг ашигтай гаргах тал дээр Засгийн газраас анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Гэхдээ төсвийн зарлага, санхүүжилт нь эдийн засгийг дэмжиж, ядуурлыг бууруулахад түлхүү анхаарах ёстой.
  2. Банкуудын зээлийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна. Банкны зээлийн өсөлт нэмэгдээд ирэхээр төлбөрийн тэнцэл, инфляцид тодорхой хэмжээний дарамт болж, орж ирдэг. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд зээлийн өсөлт өндөр байсантай холбоотойгоор төгрөгийн ханшид бас сөрөг нөлөө ажиглагдсан. Энэ нь эргээд бидний их хүчин чармайлтаар олж авсан амжилтаас ухрахад хүргэж байна.
  3. Банкны хяналт шалгалтыг илүү чангатгах хэрэгтэй. Мөн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

“АРИЛЖААНЫ ТАВАН БАНК ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”

Гэтэл эдгээрээс гуравдугаар чиглэлд хийгдэх ёстой ажлууд хүлээгдэж байгаа учраас ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийн явц удаашралтай болж ирсэн гэдгийг төлөөлөгчид хэллээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийсэн. Уг үнэлгээний үр дүнд үндэслэн арилжааны банкууд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах үүрэг хүлээсэн байна. Тэгэхээр 2018 онд хийгдсэн активын чанарын үнэлгээний дүнгээр арилжааны зургаан банкинд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Монголбанкны зүгээс өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан зургаан банкинд 2018 оны эцэс гэхэд өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хугацаатай үүрэг өгсөн байгаа. Хэрвээ энэ хугацаандаа өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол хяналт шалгалтын зохицуулалтын дагуу дараагийн арга хэмжээг авахаар тохирсон байжээ. Эдгээр зургаан банкнаас одоогоор аль нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн биелүүлээгүй байна. Зарим арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж байгаа ч Монгол Улсын хууль болон олон улсын шилдэг туршлагад нийцэхгүй байна гэж төлөөлөгчид дүгнэжээ.

ЭРХ БАРИГЧДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Монголбанкны зүгээс эдгээр зургаан банкны нэгд арга хэмжээ авч, өнгөрөгч дөрөвдүгээр сард “Капитал” банк татан буугдсан. Ийм шалтгааны улмаас 2018 оны 12 дугаар сар, 2019 оны нэгдүгээр сар гэхэд эцэслэгдэх байсан хөтөлбөрийн VI  шатны үнэлгээ одоо болтол дуусаагүй хүлээгдсээр байна. Тиймээс өнгөрсөн оны эцсээр болон энэ оны эхээр эрх баригчдад хоёр урьдчилсан нөхцөлийг хангаж байж, VI шатны үнэлгээг эцэслэх боломжтой гэдгийг мэдэгдээд байгаа ажээ.

  1. Өнгөрсөн 2018 оны тавдугаар сард Монголбанкнаас арилжааны банкуудад хүргүүлсэн өөрийн хөрөнгийн шаардлагыг бүрэн биелүүлэхгүй бол хяналт шалгалтын дагуу арга хэмжээг авах ёстой.
  2. Хөтөлбөрийн VI шатны үнэлгээг эцэслэхэд шаардлагатай урьдчилсан нөхцлөөр Монголбанкны зүгээс хөндлөнгийн гуравдагч этгээдийг хөлслөн арилжааны банкуудад нэмэгдүүлсэн гэж байгаа өөрийн хөрөнгөд дахин аудит хийх шаардлагатай байна гэжээ. Энэ хоёр арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсний дараагаар VI шатны үнэлгээ эцэслэж, ОУВС-гаас олгох ёстой дараагийн санхүүжилт олгогдоно гэдгийг төлөөлөгчид хэллээ.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-28 202.126.89.238

ХХБ ( ХУЛГАЙ ХИЙДЭГ БАНК ) ХЭЦҮҮДЭНЭ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-06-28 66.181.184.122

Тайван байцгаа. Бүх зүйл хяналтад байгаа. Банкууд хөрөнгөө нэмсэн. Үүнд аудит хийх ажил эхэлсэн. Удахгүй бүгд тодорхой болно. Сүрдээд байх зүйл байхгүй

Avatar

Зочин 2019-06-28 122.201.31.45

Зарлавал хумуус банканаас монгоо аваад эхэлнэ. Тэгээд банк дампуурна. Тор бугдийг нь аварч чадахгуй. Тэр уед монгол даяар жинхэн суйрэл болно. Тиймээс иргэд бие биенээ дуурайж монгоо таталгуй азнаж харах хэрэгтэй.

Avatar

Xchimedzeren 2019-06-28 107.170.227.224

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс хувь завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа).

Avatar

Зочин 2019-06-28 202.21.96.212

За за сүржигнээд байсан ОУВС хөтөлбөр нь зогсчихсон юм байна. Ямар 5 банк гэдгээ зарлаач тэгээд. Шаардлага хангахгүй байгаа юм бол хангуулаач тэр Баяртсайхан. ОУВС-г д о л о о ч и х шахаад л хөтөлбөр гуйж аваад байсан биздээ?

Avatar

Зочин 2019-06-28 202.21.109.112

МАНАЙ ХЭДЭЭС БОЛДОГ ЮМ БАЙна

Avatar

Зочин 2019-06-28 202.21.109.112

БАС ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМЭЭД ГҮЙГЭЭД Байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж