“Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээ зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээ зохион байгууллаа

“Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээ зохион байгууллаа

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим  хамтран “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Уг форумыг Улаанбаатар хотыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулах хэлбэрээр хөгжүүлэх үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулсан. Үүний тулд эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн үр өгөөжтэй төслүүдийг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн өгөөжтэй, харилцан ашигтай байдлаар хэрхэн хэрэгжүүлж болох талаар танилцуулж байлаа. Түүнчлэн Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага байгааг мөн тус форумаар хэлэлцлээ.

Форумд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, хэлтэс, алба, газрын дарга, удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” сэдвээр илтгэл тавьсан. Тус илтгэлд Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүх байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнээс эдийн засгийн үр ашиг бий болох, энэ нь улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөх талаарх тооцоо судалгааг танилцуулаад эл форум нь энэхүү ажлын эхлэл болж байгааг онцолсон юм. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Х.О.Т цонцепц”-оо танилцуулсан бол форумд мөн “ Залуусын хот”, “Замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл”, “Хотын хүн амын хүнс, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мөн илтгэл, танилцуулгууд хийлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж