Согтууруулах ундаа нь усанд осолдох шалтгааны нэг

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа нь усанд осолдох шалтгааны нэг

Согтууруулах ундаа нь усанд осолдох шалтгааны нэг

Амралтын өдрүүдийг угтан Онцгой байдлын ерөнхий газрынхан завьт эргүүлийг эрчимжүүлж, гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд зөвлөн ажиллаж байна. Нийслэлийн онцгой байдлын 105 дугаар ангийн алба хаагчид тус бүртээ хоёр завь, машинтайгаар өглөө 09.00-22.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Өнгөрсөн жил Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлага болон усанд осолдсон иргэдийн тоо 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.  Тиймээс иргэд ч бас амралт зугаалгаар явахдаа гол усны дэргэд амрах үедээ хүүхдээ хараа хяналтдаа авч сонор сэрэмжтэй байх, хүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ. Учир нь ийм үед усанд осолдох эрсдэлтэйг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж