Илтгэл хэлэлцүүлэг “Хотын хэрэглээ” сэдвээр үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Илтгэл хэлэлцүүлэг “Хотын хэрэглээ” сэдвээр үргэлжлэв

Илтгэл хэлэлцүүлэг “Хотын хэрэглээ” сэдвээр үргэлжлэв

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” чуулганы үйл ажиллагаа одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Дөрөв дэх илтгэлийг “Хотын хэрэглээ” сэдвээр Zagal`s академийн үүсгэн байгуулагч, Дэлхийн банкны зөвлөх С.Загал хийв.

Илтгэлдээ “Хотын хүн амын хүнсний системийн хөгжлийн бодлого, дэвшүүлж буй зорилтын хүрээнд хот хөдөөг холбосон эдийн засгийн урсгал, тогтвортой ажлын байр бий болгох, үнэ тогтворжилт, хүнсний тэжээллэг байдал болон аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал чухал байна” хэмээлээ. Мөн нэг хүнд ногдох хүнсний зарим бүтээгдэхүүний хэрэглээ, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний боловсруулах үйлдвэр, зах, худалдааны төвүүд, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Цаашид иргэдээ эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахад Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг ч хэлсэн юм.

Илтгэл хувийн хэвшил, шинжлэх ухааны академи, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон форумд оролцогчид хамарсан хэлэлцүүлгээр үргэлжилж, санал, шийдлээ нэгтгэж ярилцав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж