2014-2015 оны NBA-гийн аваргын төлөө “Кливлэнд Кавельерс”, “Голдэн Стэйт” багууд өрсөлдсөн. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт зургадугаар сарын 16-ны өдөр болж, "Голдэн Стэйт" өрсөлдөгчөө 105:97-оор хожсон юм. Ийнхүү хожлын харьцаа 4:2 болж, “Голдэн Стэйт” баг дөрөв дэх аваргын цомоо хүртсэн. Тэд хамгийн сүүлд 1975 онд аваргалж байжээ.
Энэ удаа NBA-н аваргын төлөөх шилдэг 10 дамжуулалт болон тохолтуудыг хүргэж байна. (2014-2015)