“Үндэсний Япон” төрийн бус байгууллагаас санаачилж буй “Монгол Японы соёлын солилцооны өдөрлөг” хоёрдахь жилдээ болох гэж байна. Уг соёлын наадам маргааш ДБЭТ-д 19:00 цагаас эхлэх бөгөөд тоглолтонд Японы ардын хоршил дууны дуучид Маки Мики, Фуказава болон Мусаши ахлах сургуулийн Үндэсний Тайко бөмбөрийн баг мөн хөгжимийн зохиолч Б.Чинбат, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, “Хөсөгтөн” хамтлаг зэрэг Монгол Японы уран бүтээлчид хамтран тайзнаа тоглох юм.
Үндэсний Япон нийгэмтлэгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чхаги Чизүко хэлэхдээ “Хоёр улсын хоорондын харилцаа улам батжиж урлаг соёл уран бүтээлээр ч хамтарч байгаад тун их талархаж байна.Энэ удаа олон баг бүрэлдэхүүнтэй Монгол орныг зорьж ирлээ. Цаашид ч хоёр улсын харилцаа маань жилээс жилд улам өргөжиж бэхжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж мэндчилгээ дэвшүүллээ.
Б.НАМУУН