Ливерпүүл клуб 17 настай Нидерланд хамгаалагчийг эгнээндээ нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб 17 настай Нидерланд хамгаалагчийг эгнээндээ нэгтгэв

Ливерпүүл клуб 17 настай Нидерланд хамгаалагчийг эгнээндээ нэгтгэв

Европын хөлбөмбөгийн солилцооны цонх нээгдээд байгаа. Аваргуудын лигт зургаа дахь удаагаа түрүүлсэн Ливерпүүл клуб энэ зуны анхны наймаагаа хийж Нидерландын 17 настай төвийн хамгаалагч Сепп ван ден Бергийг Зволле клубээс авлаа. 17 настай 1.90 см орчим өндөртэй залуу хамгаалагчийн араас Бавари Мюнхен, Аякс болон ПСВ Эйндховен клубууд сонирхож байсан ч Ливерпүүл клубтэй нэгдлээ.

Испанийн Барселона клуб Валенсиа клубээс Бразил хаалгач Нетог 26 сая еврогоор эгнээндээ нэгтгэжээ. Валенсиа клубын гарааны хаалгач Нетотой 4 жилийн гэрээ байгуулснаар Барселона клуб тер Штеген, Я.Силлессен гэсэн гурван хаалгачтай болж байна. Өдгөө 29 настай Бразил хаалгач Нето Валенсиа клубын төлөө өнгөрсөн улиралд бүх тоглолтыг оролцуулаад 47 тоглолтонд оролцсон.

Германы Бавари Мюнхен клубын энэ зуны томоохон “бай” нь Манчестер Сити клубыг Герман жигүүрийн довтлогч Л.Сане болоод байна. 23 настай Герман довтлогч Л.Сане авъяастай тоглогч боловч дасгалжуулагч П.Гуардиолагийн төлөвлөгөөнд хэдий нь багтахаа болиод байгаа. Иймд түүний хувьд энэ зун багаа солих нь бараг л тодорхой болж байна.

Английн Манчестер Сити клубын дасгалжуулагч П.Гуардиола Лейстер Сити клубын төвийн хамгаалагч Х.Магуайрыг авах хүсэлтэй байгаа ажээ. Түүнээс гадна Манчестер Юнайтед клуб маш идэвхтэйгээр Англи хамгаалагчийн араас хөөцөлдөж байна.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж