UB ballet сургуулийн мэргэжлийн төгсөх ангийн сурагчдын анхны бие даасан тоглолт ирэх долдугаар сарын 5-ны оройн 19:00 цагаас СТӨ-ний тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд тус сургуулийн сурагчдаас гадна Япон улсын “SAKAMOTO”, “S&K” баллетийн сургуулиудын сурагчид ирж оролцох бөгөөд тоглолтын найруулагчаар “UB ballet” сургуулийн захирал МУГЖ Х.Гэрэлчимэг ажиллаж урилгаар МУГЖ Ч.Ганчимэг, МУСТА С.Ганбат болон Түмэн эх чуулганы бүжигчид оролцохоор болжээ.
UB ballet сургууль анх 2007 онд үүсгэн байгуулагдаж одоогоор мэргэжлийн болон сонирхогчдын ангиудад сургалт явуулж байна.Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус сургууль С.Прокефьевийн нэрт “Үнсгэлжин” баллетыг шинээр тавьж үүний өмнө 2012 онд БНХАУ-ын Тяньжин хотын театрт тоголсон ДБЭТ-ын “Цөмөөхэй” баллетын гол дүрийг тус сургуулийн сурагчид амжиллтай бүтээжээ.
Б.НАМУУН