ОБГ-ыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

ОБГ-ыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо

ОБГ-ыг дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо

Завхан аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 тоот тогтоолоор дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгож, ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон дэслэгч генерал Г.Дамдинсүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ард иргэд оролцсон юм.

Дэслэгч генерал Г. Дамдинсүрэн нь 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн бөгөөд байлдагчаас генерал хүртэл нийт 40 жил улс эх орныг батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэжээ.  Энэ хугацаанд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар 1990-1996 онд ажиллаж байхдаа Монгол Улсын “Иргэний хамгаалалтын хууль”-ийг батлуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1991 онд хошууч генерал, 1997 онд дэслэгч генерал цол хүртэж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж