Найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэв | News.MN

Найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэв

Найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэв

Найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэв

УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийг гэм буруутэй гэж үзэн түдгэлзүүлсэн. Шүүх энэ 17 шүүгчийг буруутай эсэхийг шийдээд чөлөөлөх, ажилд нь буцаан томилох эсэхийг шийднэ.

Энэ шүүгч нар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатаар хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэхдээ эрүүдэн шүүсэн гэж мэдүүлэг өгсөн байхад хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж УИХ-ын таван гишүүн үзэж байгаа гэлээ.

Тодруулбал,

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын бүрэн эрхиийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-28 66.181.177.39

Зөв.Элбэгдоржийн нутгийн хамаатан Эрдэнэбалсан болон бусад шүүгч нар нь хэргээ уншаад ойлгодоггүй,мөнгөөр,захиалгаар хэрэг шийддэг ,тэрбумтан шүүгч нар .Чөлөөлж цэвэрлэх хэрэгтэй .

Avatar

Зочин 2019-06-28 64.119.18.26

Сvvлийн 30 жилийн ардчилал нэртэй энэ их завхралыг vндсээр нь таслан зогсоож засахгvй бол засрахгvй ээ!! Хэсэг байж байгаад дахин нэг ардчилал ярьсан луйварчин гарч ирээд самраад эхлэнэ!

Avatar

zochin 2019-06-28 103.26.195.224

kharaat bus gedeg saykhan khaaltny tsaana awilga kheel khakhuliar ed nar tuylj mongol ulsyg suyruullee , ed naryg bugdiig ni tutgelzuuleed shalgakh kheregtey

Avatar

Зочин 2019-06-28 139.5.217.130

Болж тэгэх хэрэгтэй

Avatar

mgl 2019-06-28 202.9.43.164

MANAN-giin 8 baina. Erunhiilegch ene 8-iig orhidog ni tun hachin yum daa.

Avatar

БМ 2019-06-28 202.179.27.97

Энэ улстөрчдийн хугацаа нь хурдан дуусаасай. Арай гайгүй болж байсан тогтолцоог буцаагаад нурааж байна, энэ хүмүүсийн оронд хэнийг тавих гээд байгаа юм, ялгаа байхгүй өнөөгийн монголын хуульчдаас л тавина шүү дээ. Эсвэл орос хятадаас хүн авчирч тавих гээд байгаа юм уу. Эцэст нь энэ хэдэн улстөрчдийн зуултаас болж ард түмэн бид нар л хохирно. Хуулийн тэр тусмаа мэргэшсэн хуульчдын тогтолцоонд улс төрчид гар дүрнэ гэдэг бол цаашдаа бид хэдэн хүний хяналтанд орно л гэсэн үг шүү, сэтгэлийн хөөрлөө

Avatar

Зочин 2019-06-28 112.72.12.4

ЭНЭ ХЭДЭЭС ИХ ЮМ ГАРНА ДАА НОТОЛГОО БАТАЛГААТАЙ ЮМААР Л ЭРХ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ЯРИГДАНА ШҮҮ ДЭЭ САЙН БАЙНА

Avatar

Бигэр 2019-06-28 202.9.42.165

Ичсэн хүн а**а гэж. Баттулга Хүрэлсүх Нямдорж Батзандан Болд тэргүүтэнгүүд юу хийгээд эхлэв ээ.Би хэлмэгдүүлэлтийн хор уршигыг биеэр эдлээгүй ч амьдралд дээр үзсэн хүн. Нийгэмд ямар айдас дагуулж байгаагаа ухаарах болов уу. Уг нь хууль хэрэгжүүлэхгүй байгааг их эрт мэдэрсэн л дээ. Бага дээр нь засаж залруулсан бол олон хүний хувь тавилангаар тоглохгүй л байсан. Нийгэм эрүүлжих гэж их өндөр өртөг төлөх болж дээ.

Avatar

Зочин 2019-06-28 202.55.191.205

чи дут

Avatar

Mash zov 2019-06-28 103.68.107.22

mash zov dandaa buunii nohoinuud bn

Avatar

Зочин 2019-06-28 122.201.23.158

Хэцүү, олон оролцогчтой, алдартнуудын орооцолдсон хэргийг шийдэх ШҮҮГЧ олдохгүй боллоо. Бүгд амиа бодно. Тэгээд хэргээ шийдүүлэх иргэн, байгууллагууд хохироод дуусна.

Avatar

зочин 2019-06-28 203.91.115.39

бас нэг төрлийн хэлмэгдүүлэлт явагдаад эхэллээ дээ дахиад ямар нийгэм лүү яваад эхэлвээ

Avatar

Зочин 2019-06-28 122.201.24.121

ХАРААТ бус шүүх гэж бүү авлигаа далдал, ТА НАР болохгүй болоод байна. ХУУЛИАР хамгаалуулая гэьэл АВЛИГААС хол бай.ТӨР ИХ өндөр цалин өгөөд, АВЛИГААС хол бай гэхэд ТА НАР ТӨР рүүгээ салаавч өгч шударга бус ажлаад байна. АВЛИГАЧИН ШҮҮГЧ нарыг яаралтай зайлуулж, шүүхийн өөрчлөлтийг тууштай хийх ёстой. ЦАГ НЬ болсон.

Avatar

иргзн 2019-06-28 202.179.27.231

Ардчилалын нэрээр тэгээд Гэмгүй номхон Иргэд ээ Хилс хэргээр Эрүүдэн шүүж Хэлмэгдүүлээд л байх уу ийм ч Ардчилал гэж байдаггүй юм байх аа

Avatar

Зочин 2019-06-28 27.123.214.2

Ардчиллын үндсэн суурь зарчмуудаа нураагаад эхэллээ дээ:(

Avatar

Иргэн 2019-06-28 202.21.124.18

Шүүх нь өөрөө, шүүгчид нь өөрсдөө хараат бус байж чадахгүй, шударга үнэний хамгаалалт болж чадахгүй худалдагдчихаад олон жил болж бүр хэнд ч дийлддэггүй шударга бус явдлыг хаацайлж хамгаалж тэрүүгээрээ элбэг хангалуун, баян тарган байдаг, эргээд тэр системээ өөрийнхөө албан үүргийг урвуулан ашиглаж хамгаалдаг болчихсон байна шүү дээ. Ийм тохиолдолд үүнээс өөрөөр тэмцэх арга бий гэж үү?

Avatar

зочин 2019-06-28 202.131.225.150

энэ бол огт болохгүй зүйл. одоо энэ улсад хараад бус шүүх гэж юм байхгүй боллоо. хуулийн сайд нв өөрөө хууль боловсруулж батлуулаад дараа нь шүүгч нараа нэр зааж эрхийг нь түдгэлзүүлээд хорьж яллах гэж байна. өөрөөр хэлбэл шүүгч нар өөрийн итгэл үнэмшил, хуулийн заалт, нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргаж болохгүй боллоо. ямар нийгэм ирж байна даа. ард түмэн минь сонор сэрэмжтэй байхгүй бол хэцүү, хатуу цаг ирж байгаа юм биш үү дээ

Avatar

Зочин 2019-06-28 202.55.191.205

түтгэлзүүлж шалгах нь зөвөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж