УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийг гэм буруутэй гэж үзэн түдгэлзүүлсэн. Шүүх энэ 17 шүүгчийг буруутай эсэхийг шийдээд чөлөөлөх, ажилд нь буцаан томилох эсэхийг шийднэ.
Энэ шүүгч нар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатаар хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэхдээ эрүүдэн шүүсэн гэж мэдүүлэг өгсөн байхад хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж УИХ-ын таван гишүүн үзэж байгаа гэлээ.
Тодруулбал,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
- Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын бүрэн эрхиийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ