Орхон голоос ус авах гэж байгаад живжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Орхон голоос ус авах гэж байгаад живжээ

Орхон голоос ус авах гэж байгаад живжээ

Орхон голоос ус авах гэж байгаад усанд живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн Товуухан гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн харьяат 30 настай эмэгтэй А нь саваар ус авах гэж байгаад Орхон голын усанд живсэн тухай дуудлага энэ сарын 26-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу аймгийн онцгойгийн таван аврагч, ар гэрийн 16 хүн, нийт 21 хүн, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж энэ сарын 27-ны байдлаар Товуухан гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл голын усаар хоёр  удаа 25 км-т, нэг удаа шумбалт хийж, голын баруун эргээр явганаар 28 км -т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ.

Ингээд өнөө өглөөний 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн тийш 9 км-ээс 07:24 цагт цогцсыг олж уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн юм байна.

 

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж