“Хятан Их Ляо улс нь нүүдэлчидтэй салшгүй холбоотой” | News.MN

“Хятан Их Ляо улс нь нүүдэлчидтэй салшгүй холбоотой”

“Хятан Их Ляо улс нь нүүдэлчидтэй салшгүй холбоотой”

“Хятан Их Ляо улс нь нүүдэлчидтэй салшгүй холбоотой”

Өвөр Монголын нутгаас олдсон Хятан Их Ляо улсын үед хамаарах археологийн дурсгалуудыг анх удаа Монголын Үндэсний музейд өчигдөр /2019.06.27/ дэлгэлээ. Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан уг үзмэр ирэх есдүгээр сарын 6-н хүртэл үзэгчдэд нээлттэй юм. Үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, тахилын зан үйлийн зэрэг 70 иж  бүрдэл,  450 гаруй ховор нандин үзмэрийг цогцоор нь толилуулж буйгаараа онцлог.

Одоогоос X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж 200 гаруй жил оршин тогтнож байсан Хятанчуудын хэл нь монгол хэлтэй төстэй ба тэр үеийн хүмүүсийн төрх нүүдэлчидтэй төстэй байсан гэж Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи тодотгож байв.

Тэрбээр “Хятан Их Ляо улс Өвөр Монголын зүүн бүсэд ноёрхлоо тогтоож байсан нь язгууртны булш, туурийн олдворууд их олддогтой холбон тайлбарлаж болно. Хятанчууд 1125 онд Зүчийн Алтан улс байгуулагдах үеэр мөхөж, зарим нь монголчуудад дагаар орсон байдаг. Нөгөө хэсэг нь одоогийн Монгол Улсын нутгаар дайран өнгөрсөн байдаг нь тэр үед холбогдох түүхэн дурсгалт олдворууд олддог. Энэ утгаараа нүүдэлчидтэй салшгүй холбоотой ч угсаа гарвал нь тодорхой бус байгаа юм” гэсэн юм.

Хятанчуудын хаад язгууртны булшнаас дээрх дурдсан олдворуудаас гадна гоёл чимэглэлийн зүйлс их олддог нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн байр суурь ямар байсныг илэрхийлэх аж. Тухайлбал, хөмсөг будах зориулалт бүхий хаш чулуун хайрцаг, маш жижиг хэмжээтэй загасан хэлбэр бүхий хөмсөг будах сав, болор зүүлт, алтан ээмэг бөгж, гоо сайхны эдлэл хэрэгслээ хийх алтан хайрцаг буюу кошлок, хүрэл толь, алтан чих ухагч, хумс янзлагч зэрэг зүйлс нь эмэгтэйчүүд маш гоо сайхан байсныг анхаардаг байжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цоохор 2019-06-28 182.160.0.177

Зүрчидийн Алтан Улс гээч. Элий балай юм бичих юмаа.

Avatar

Mongol 2019-06-28 203.91.115.54

tvvhiig alguur guiwuulah bodlogo 2 hurshid tun sain ajillaj baihad manaihan duugvi l suuj baidag. Ene setgvvlch uur untsuguus l haruulj bichih ystoi bailaa

Avatar

Baatar Shirchin 2019-06-28 66.181.161.60

Ene setguulch aimshigtai haranhui hun bn daa
Kosholek shuu kkk

Avatar

Зочин 2019-06-28 202.126.88.173

Бэлэн бэлдсэн хэвлэлийн мэдээг шиг санагдлаа. Угсаа нэгтэй, уг гарвалын хэлхээтэй хиданчуудыг нэг л хүний хүмүүс шиг хөндий бичжээ.

Avatar

Чагнаа 2019-06-28 124.158.109.140

Хөөрхий сэтгүүлч юм сайн үзэхгүй бол монгол угсаатан өвөгөө ингэж л хүнийрхүү бичнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж