Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзав.
Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд зодоглон Их аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд нь Шадар сайд М.Энхболд аварга Д.Дагвадоржид талархаад харьцангуй залуу насандаа зодог тайлсанд нь харамсаж байгаагаа илэрхийлэв.
Их аваргын гаргасан амжилт манай залуу үеийнхэнд үлгэр дууриал болж, сумо төдийгүй бусад спортоор хичээллэх урам зориг өгч, Монгол-Японы харилцаанд ч тодорхой хувь нэмэр оруулсан. Зодог тайлсантай нь холбогдуулан хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн дунд янз бүрийн үзэл бодол, ойлголт гарч байгаа ч үүнийг зөв тунгааж, ухаалгаар хандахыг Их аваргаас хүссэн байна.
Д.Дагвадорж Япон Улсад танигдсан хүний хувьд Монгол Улсын эрх ашгийн төлөө хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Шадар сайд М.Энхболд илэрхийлэв.
Их аварга Д.Дагвадорж 10 дугаар сард зодог тайлах ёслолоо хийх учир бэлтгэл ажлаа хангахаар энэ сарын 18-нд Япон Улсыг зорино. Тэрбээр зар сурталчилгаанд оролцохоос гадна энэ зун эх орныхоо бүх аймгаар орж ард, иргэдтэй уулзан спортын салбарыг дэмжсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа сумогийн түрүү бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг шинэчлэн хийлгэсэн байна.
Сумогийн тэмцээнд түрүүлсэн бөхөд олгодог энэ цомыг өмнө нь манай улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гардуулдаг байсан. Тэгвэл 2006 оны 3 дугаар сард Японы Осака хотноо болсон тэмцээнд түрүүлсэн Д.Дагвадоржид тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд анх удаа энэ цомыг гардуулж байсан түүхтэй гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.