Хүчирхийллийн эсрэг нийгэмд үйлчлэх сургагч багш нарыг бэлтгэв

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг нийгэмд үйлчлэх сургагч багш нарыг бэлтгэв

Хүчирхийллийн эсрэг нийгэмд үйлчлэх сургагч багш нарыг бэлтгэв

Цагдаагийн Ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран нийгэмд үйлчлэх  гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороо, дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай 60 хүнийг сонгон авч сургагч багшаар бэлтгэж сертификат гардуулав. Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг , зөрчил жилээс жилд өсөн нэмэгдэж, түүний хохирогчийн ихэнх хувийг нь  хүүхэд, эмэгтэйчүүд эзлэх болсон нь өнөөгийн нийгмийн санаа зовоосон, хатуу сэдэв болоод буй. Тиймээс гэр бүлийн болон хүүхдийн эсрэг “ Сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн аж. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн аж.

Дээрх үйл ажиллагааны хөтөлбөр нь цаашид үргэлжлэх бөгөөд сертификат авсан хүмүүс нь Монгол Цэргийн нэгдсэн холбоо, ЦЕГ, өөрсдийн оршин суух хороо, дүүрэгтэйгээ хамтран Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээ, иргэд залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад хувь нэмрээ оруулан хүчин зүтгэх аж. Хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөлийг олон хүчин зүйлтэй холбон авч үзэж болох ба ялангуяа иргэдийн нийгмийн ухамсрын доройтол, мэдээ мэдээллийн сөрөг урсгал, эрх зүйн мэдлэг, боловсролын төвшин, ядуурал зэрэг гадаад , дотоод олон зүйлтэй холбон авч үздэг. Тиймээс  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг төдий бус нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүн бүрийн оролцоо чухал юм.

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж