20 жилийн хугацаанд нууцлах мэдээллийн төрөл 25 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

20 жилийн хугацаанд нууцлах мэдээллийн төрөл 25 дахин нэмэгджээ

20 жилийн хугацаанд нууцлах мэдээллийн төрөл 25 дахин нэмэгджээ

Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ 2011 оны зургадугаар сарын 16-ны өдөр баталсан. Энэхүү хуулиар төрийн байгууллагаас иргэд мэдээлэл хүсэх, авах эрхийг баталгаажуулж, төр иргэдийнхээ өмнө эгэх хариуцлагатай байх, нээлттэй, ил тод төрийн байгууллагыг хөхиүлэн дэмжсэн эерэг алхам болсон ч хуулийн хэрэгжилт сул, уг хуульд нийцсэн нэмэлт өөрчлөлтийг бусад хууль, тогтоомжуудад хийгээгүй байгаа талаар өнөөдөр /2019.06.28/ болсон “Нууцлал ба нийтийн мэдэх эрх, төрийн ил тод, нээлттэй байдал” зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогчид хэллээ.

Зөвлөлдөх уулзалтыг “Глоб Интернэшнл төв”, Азийн сан хамтран зохион байгууллаа. “Глоб Интернэшнл төв” Азийн сангийн дэмжлэгтэйгээр мэдээлэл авах эрхийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн шахалт, шаардлагыг нэмэгдүүлэх замаар төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, гүйцэтгэх түвшинд мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий судалгааг, нөлөөллийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагаас мэдээлэл хүсээд, эрхээ эдэлж чадаагүй жишээнүүдийг танилцууллаа. Тухайлбал, МҮОНТВ-ийн Эрэн сурвалжлах нэвтрүүлгийн продюсер Б.Ариунцэцэг Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд газар эзэмшигч, ашиглагчдын тухай мэдээллийг хүсээд мэдээлэл авч чадаагүй байна.

Төрийн зүгээс нууцын зэрэглэлд хамрааруулах мэдээллийн тоог улам нэмсээр байгааг хуульч Л.Галбаатар илтгэлдээ онцоллоо. 1995 онд хуулиар 22 төрлийн мэдээллийг нууцалж байсан бол одоо 565 төрлийн мэдээллийг нууцалж байгаа гэж хуульч Л.Галбаатар хэллээ.

МҮОНТВ-ийн сэтгүүлчийн хүссэн мэдээлэлд Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн эдгээр мэдээлэл нь Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан байдаг гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөхөөс татгалзсан ажээ.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж