“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдахаар болсон. Уг уралдаанд оролцох Монголын баг өнөөдөр  /2019.06.28/мэдээлэл хийлээ.

“Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ. Одоогоор 43 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэдэн дунд мотоциклийн төрлөөр дөрвөн эмэгтэй тамирчин уралдахаар болсон байна. Уралдаан нийт 5000 км замд үргэлжлэх аж.

“Гурван орны нутаг дэвсгэрт болох уралдаан 4000 орчим км-т үргэлжилнэ. Энэ удаагийн уралдаанд 43 орны тамирчид 120 орчим техник хэрэгслээр оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай автомашины 4 баг, мотоциклийн 6 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байгаа. Тамирчид долдугаар сарын 2-ны өдөр эх нутгаасаа гарна. Манайхаас оролцох мотоциклийн төрөлд 32 оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Автомашины ангилалд 62 автомашины баг оролцоно. Манайхаас ачааны автомашины  төрөлд бүртгүүлээгүй. Хятадын нутагт элс ихтэй замаар уралдана. Замын хувьд хүндрэлтэй” гэж Монголын автомашин, мотоциклийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Дашдондог хэллээ.

Мотоциклийн эмэгтэй төрөлд Франц, Чех, ОХУ, Монголын тамирчид оролцохоор болжээ. Монголоос эмэгтэй төрөлд спортын мастер Б.Бат-Ундрал "Би мотоциклийн спортыг сонгоод 4-5 жил болж байна. Silk way олон улсын авто ралли уралдаанд анх удаагаа оролцох гэж байна. Бэлтгэлээ сайн хийлээ. 2014-2015 онуудад Монгол Улсад болж байсан олон улсын тэмцээнд оролцож байна. Тухайн үед 4000 км замыг туулж байсан. Энэ удаагийн миний өрсөлдөгч Франц, Чех, ОХУ-ын тамирчид байгаа. Гадаадын оролцогч тамирчдын хувьд маш их туршлагатай тамирчид бий. Миний хувьд энэ удаа 5000 км замыг туулж, барианд орно гэж зорьж байна.” гэлээ.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 7.06 – Иркутск
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.13 – Баян-Өлгий
  • 7.14 – Alxa Yonqi
  • 7.15 – Jianguguan
  • 7.16 – Dunhuang-д хаалтаа хийх юм байна.

Албаны ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com -с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж