Ч.Уранхолбоогийн шинэ имиж

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Ч.Уранхолбоогийн шинэ имиж

Нэгэн үе өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан охидын хамтлаг бол “Гала”. Хамтлагийн охид одоо эрдэм номын мөр хөөж, гэл бүлтэй болсноор хамтлаг тарсан билээ. Хамтлагийн ахлагч Ч.Уранхолбоо буюу Анугийн хувьд өнөр өтгөн гэр бүлтэй болж, таван гүнжийн ээж болсныг хүмүүс сайн мэднэ.

Тэгвэл сүүлийн зургаан жил намбалаг дүр төрхтэй байсан Ану саяхан өөрчлөлт хийж, үсээ цэнхэр өнгөөр будуулжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Сүүлийн зургаан жил нэг төрлийн имижтэй байсан надад энэ зураг авалтын үеэр Гала хамтлагийг санагдуулам тод өнгийн хувцас хэрэглэл нь эрч хүч бэлэглэсэн. Таван охин төрүүлээд илүү даруу намбалаг дүр төрх, хувцаслалтыг илүүд үзэх болсон байсан. Харин одоо буцаад өөрийн дуртай тод өнгөнүүдээрээ гоёно. “Гала”-гын Ануг тод гял цал хувцасладаг юм чинь хөнгөн хийсвэр охин байсан гэж дүгнэдэг хэсэг бүлэг хүмүүс байсан гэвч тийм тархи хоосон, хөнгөн охин байгаагүй ээ хоногт дөрвөн цаг амраад бусад цагт нь сурч мэдэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөж явсан үе минь юм шүү. Хүмүүс минь хэн нэгнийг өнгөц байдлаар бүү дүгнэж байгаарай” гэжээ.

Анх 2004 онд байгуулагдсан тус хамтлаг тарснаас хойш олны нүдэн дээр хамтдаа харагдаагүй бөгөөд саяхан хамтлагийн Ану, Болороо уулзсан нь олны анхаарлыг татсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж