“Keeping Up with the Kardashians” реалити шоуны гэр бүл болох Кардашианы гэр бүлийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Эгч дүүсийн нэг Кортни Кардашиан саяхан Лос Анжелес хотноо өөрийн экс нөхрийнхөө ажлаас гарч яваад папараццичдын дуранд өртжээ.
Хэдийгээр тусдаа амьдрах болсон ч гурван хүүхдийн эцэг эх болсон Кортни Скотт нар саяхан Коста Рикад хүүхдүүдийнхээ хамт амраад ирсэн гэнэ.
Харин энэ үеэрээ тэрбээр монгол загварын цагаан эмжээртэй, ханцуйндаа сагсгар үслэг оруулгатай, хар өнгийн цамцаар гоёсон нь сонирхол татаж байна.
Ямар брэндийнх, хэн гэдэг дизайнерын урласан хувцас болох нь тодорхойгүй ч дэлхийн хэмжээний “од” бүсгүй ийн монгол загварын хувцсаар гоёсон нь өвөрмөц сонголт байв.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ