"Шүүхийн алдаа завхралыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засч чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

"Шүүхийн алдаа завхралыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засч чадахгүй"

"Шүүхийн алдаа завхралыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засч чадахгүй"

Өнгөрсөн долоо хоногт  МАХН-ынхан  УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцжээ.  Энэ үеэр МАХН-ын зүгээс "Нэг намын дангаараа хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт үнэн хэрэгтээ нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй"  гэдгийг онцлоод хуулийн төслийн агуулгад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар  МАХН-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн  хуулийн төсөлд тусгах шаардлагатай байгаа саналуудаа  бичгээр өгөхийг хүсчээ. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын удирдлагууд УИХ-ын дарга болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсэгт албан ёсоор саналаа хүргүүлж байгаа талаар  өнөөдөр /2019.06.28/ мэдээлэл хийлээ.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР: Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа хийж болохгүй 

-Манай намаас хүргүүлж буй саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан  заалтуудтай харьцуулан үзэж аль нь нийгмийн бүхий л талыг тусгасан байна вэ гэдгийг тунгааж үзэхийг хүсье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  УИХ-д суудалгүй улс төрийн  намууд, иргэний хөдөлгөөний байгууллагууд мөн  ард түмний шууд оролцоотойгоор саналыг нь авах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах боломжтой гэж үзэж байна. Төлөөллийн ардчилал гэж байхгүй. Тийм учраас нийт ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй. Хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа хийж болохгүй. Энэ нь хаана ч байдаггүй жишиг. Нэгдүгээт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх буюу онолынх нь дагуу судалгаатай хийж хуулийн төсөлд орж буй заалт бүхэн хэдэн хүний эрх ашгийг хөндөж, хэдэн хүнд өөрчлөлт авчрах вэ гэдгийг тодорхой тоо, баримттайгаар илэрхийлж  үндэслэлүүдээ гаргахыг хүсч байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь  зөвхөн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ хуваарилах, албан тушаалынхаа хугацааг уртасгах эсвэл богиносгох тухай асуудал огт биш. Хүн бүхэнд өр өгөөж өгөх хуулийн өөрчлөлт байх зарчимд нийцүүлэх ёстой.  Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмний дунд чөлөөт, шударга  хэлэлцүүлэг   зохион байгуулж түүнээс гарсан санал, зөвлөмжийг тусгаж шийдвэрлээч гэсэн гурван саналыг  бид дэвшүүлж байгаа юм.

Мөн байгалийн баялгийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.  27 жил бид байгалийн баялгийн талаар ярилаа, шүүмжлэлээ. Гэтэл хуулийн өөрчлөлтөөр дахиад л хэвээрээ, байгалийн баялаг төрийн өмч хэвээрээ гэж үлдээх юм бол өмнө нь, хойно нь ямар ч үг бичлээ гээд иргэдэд өгөөжтэй шийдэл болж чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэх вэ гэдгийг орхигдуулсан. Өнөөдөр олон хүн эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй нас барж эсвэл тахир дутуу болж байна. Энэ бүх нийгмийн асуудлыг хэрхэх вэ гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд  мөн л тодорхой бус. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч гэсэн онолын зарчмаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгах шаардлагатай. Өнөөдөр эсрэгээрээ ард түмний гадныханы хойно буюу  хамгийн сүүлд орно. Дараагийн асуудал  бол хууль шүүхийн байгууллага маш будилаантай байгууллага болж хувирсан. Шүүхийн алдаа дутагдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан одоогийн заалтаар засаж чадахгүй. Засвал зассан шиг засах ёстой. Энэ талаар манай намаас тодорхой саналууд гаргасан. Хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал Монголд мартагдлаа. 21-р зуунд эрүүдэн шүүлтийн асуудал Монголд яригдаж байна. Энэ бол туйлын хоцрогдсон, оюун ухаан, улс төрийн соёлын хувьд ч тэр төрийн тогтолцооны хувьд ч тэр  шүүх нь дээд зэргийн хараат байдалд орсноос гадна хэлмэгдүүлэлтийн байгууллага болсон. Ийм газар л эрүүдэн шүүлт бий. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэрхэн засах талаар манай нам мөн саналдаа тусгасан.

НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ДАРГА Э.ЭРДЭНЭЖАМЪЯН:Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой

-Манай нам байгалийн баялгийн талаар маш тодорхой санал гаргасан. Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой гэсэн амин чухал үзэл баримтлалыг бид байнга ярьж байгаа. Монголын ард түмэн байгалийн баялгаас тэгш шударгаар хувь хүртэхийг хүсдэг.МАН, АН хоёроос бусад бүх улс төрийн хүчнүүд байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой гэдэгт нэгдмэл байр суурьтай байгаа. Сүүлийн 20 гаруй жил байгалийн баялгийг гаднынхан эсвэл хувь хүмүүст давуу эрхээр олгож, лиценз гэдэг нэрийн дор зарж борлуулж ирсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж