АТГ-аас Улсын дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийг саатуулан, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдний хувьд АТГ-т байцаалт өгч байгаа гэх мэдээлэл байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулсан гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Энэ талаар Прокурорын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Цагдан хорьсон, саатуулсан зүйл байхгүй" гэв.
Харин зарим эх сурвалжийн мэдээллээр Улсын дээд шүүхэд ажиллаж байсан гурван шүүгчийг АТГ-аас байцааж байгаа гэх мэдээллийг өглөө. Дээрх шүүгч нарыг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор байцаагдаж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Лхагва гаригт зарлиг гаргаж 17 шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүний найман шүүгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагайтай холбоотой бөгөөд тэдний талаарх бичлэг болон бусад баримт байгаа гэдгийг мэдээллийг албаныхан өгч буй.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧ НАРЫН НЭРС:
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
- С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ