Өнгөрсөн онд барилгын ослоор таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд барилгын ослоор таван хүн нас баржээ

Өнгөрсөн онд барилгын ослоор таван хүн нас баржээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас өнөөдөр /2019.06.28/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл хийлээ.


 БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ГЭМТЭЖ, БЭРТСЭН 89 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 2018 онд 89 хүн амь насаа алдсан таван тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн дүн гарсан. Тиймээс энэ жил цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 22-ноос нэг сарын хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажилласан юм.

“Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулахдаа цагдаагийн 954 алба хаагчдыг сургалтад хамруулж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн. Дараагаар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүдэд  нэгдсэн үзүүлэх сургалтыг зохион байгуулсан” талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн ахлах дэслэгч н.Алтангэрэл танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд баригдаж буй барилгуудад хяналт шалгалтыг хийхдээ цагдаагийн байгууллага НМХГ-тай хамтран 299 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгажээ. Ингэхдээ нийт давхардсан тоогоор 896 зөрчлийг илрүүлжээ. Эдгээр зөрчлөөс 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 264 зөрчилд хугацаатай албан мэдэгдэл өгч, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 зүйл болон 11.2 дугаар зүйлд зааснаар иргэн болон аж ахуй нэгжийг 1000-3000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгж буюу нийт 364 зөрчилд 52 сая 450 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ.

Хяналт шалгалтаар нийтлэг илэрч буй зөрчил гэвэл барилга дээрээс төмөр унах, хаалт хамгаалалтыг хийдэггүй, аюулгүй байдлын самбар байршуулдаггүй, шатанд бэхэлгээ хийдэггүй, тусгай ажлын хувцсаар хангадаггүй зэрэг зөрчил олноор гарсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж