Бразилын шигшээ баг хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Бразилын шигшээ баг хагас шигшээд шалгарлаа

Бразилын шигшээ баг хагас шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн Копа Америка тэмцээний дунд шөвгийн тоглолт эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулагч Бразилын шигшээ баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Парагвай улсын шигшээ багтай тоглож 11 метрийн торгуулийн цохилтоор ялалт байгуулсан байна.

Хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцсэн. Гэхдээ Бразилын шигшээ баг 30 гаруй минут хүний илүүтэй тоглосон боловч гоол оруулж чадаагүй. Тоглолтын 58 дахь минутанд Бразилын шигшээ багийн довтлогч Р.Фирминьог Парагвайн хамгаалагч Ф.Балбуена унагааж улаан хуудас авснаар талбайг орхисон. Ингээд тоглолтын үндсэн цагийн сүүлийн 30 минутанд Бразилын шигшээ баг нэг хүний илүү тоглосон боловч тэнцэж 11 метрийн цохилт гүйцэтгэсэн. Шийдвэрлэх 11 метрийн цохилт гүйцэтгэхэд Бразилын шигшээ баг 4-3 харьцаатай Парагвайг буулгаж авсан юм. Бразилын шигшээ багийн хаалгач А.Бекер өрсөлдөгч багийнхаа эхний цохилтыг амжилттай хааж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийнхүү Бразилын шигшээ баг Копа Америка тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Аргентин болон Венесуэлын шигшээ багуудын хожсонтой нь тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж