24 жил шинэчлэгдээгүй амжилтыг BTS эвдлээ | News.MN

24 жил шинэчлэгдээгүй амжилтыг BTS эвдлээ

24 жил шинэчлэгдээгүй амжилтыг BTS эвдлээ

24 жил шинэчлэгдээгүй амжилтыг BTS эвдлээ

К-Попын супер од BTS хамтлаг Youtube, Твиттер, Гиннесийн олон амжилтыг эзэмшдэг билээ. Тус хамтлаг дахин нэг амжилт эвдсэн нь Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан цомгийн эзэд болсон тухай Гиннесийн номын байгууллага мэдэгдсэн байна.

BTS хамтлагийн энэ дөрөвдүгээр сард гаргасан “Map of the Soul: Persona” цомог Солонгос улсад тавдугаар сарын байдлаар 3.4 орчим сая хувь борлуулагдсанаар энэхүү амжилтын эзэн болжээ. 1995 онд дуучин Ким Ган-Могийн “Mis-Encounter” цомог 3.3 сая хувь борлуулагдаж байсан бол түүнээс хойш 24 жилийн турш энэхүү амжилтаа эзэмшиж байсан аж. Ийнхүү 24 жилийн турш шинэчлэгдээгүй амжилтыг BTS хамтлаг шинэчилсэн байна.

Мөн тус цомогт Америкийн дуучин Халситай хамтран дуулсан “Boy With Luv” дууны клип цацагдсан өдрөө 74.6 сая хандалт авснаар “24 цагийн дотор хамгийн их үзэлттэй клип” хэмээх амжилтыг шинэчилж байсан юм. Энэ амжилтыг өмнө нь BTS хамтлагийн “IDOL” дууны клип 45.9 сая хандалттайгаар эзэмшиж байжээ.

Б.ЦОЛМОН

Эх сурвалж: South China Morning Post

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж