ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинны өгсөн ярилцлага “Finantial Times” сонинд /2019.06.27/ нийтлэгджээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Либерализм бол аль хэдийн хоцрогдсон. Учир нь барууны улсуудын ард иргэд ихэнх нь үүнийг эсэргүүцэж байна” гээд Германы канцлер Ангела Меркелийг Ойрх Дорнодын дүрвэгчдийг хүлээн авч, либерализмийг дэмжиж байгаа нь маш том алдаа хэмээн хэлжээ.
“Либералчлал нь хүнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй зөвхөн эрхээ эдлэх ёстой гэсэн үзэл санааг суулгадаг. Тиймээс тэдгээр дүрвэгчид бид хүн алж болно, хулгай дээрэм хийж болно, хүчирхийлэл үйлдэж болно, хэн ч биднийг шийтгэх ёсгүй, биднийг зөвхөн хамгаалах л ёстой гэсэн хандлагатай байдаг. Энэ зөв гэж үү, гэмт хэрэг үйлдсэн л бол дүрвэгч ч бай тохирох шийтгэлээ хүлээх ёстой. Либерализм бол хоцрогдсон. Энэ нь хүн амын дийлэнхийн үзэл санаатай зөрчилдөж байна” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр “Орос улс бол бэлгийн чиг хандлагаар нь гадуурхагч биш. Гэхдээ барууны орнуудын хэт либерал үзэл энэ бүхнийг бүр дэвэргэж байна. Миний бодлоор сая сая хүмүүсийн уламжлалт үнэт зүйл нь либералчлалаас илүү чухал, илүү тогтвортой байх ёстой. Хүн бүр өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрах эрхтэй ч удаан хугацааны түүхэн соёл, уламжлалт гэр бүлийн харилцааны үнэ цэнийг сүйтгэхийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн байна.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ