Хайрцагтай нярайн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Хайрцагтай нярайн цогцос олджээ

Хайрцагтай нярайн цогцос олджээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайрцагтай нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдсон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 25-нд "Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос олдлоо" гэх мэдээлэл оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон байна. Нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар нярайд нэр өгөөгүй байсан бөгөөд энэ сарын 21-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байжээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тун удахгүй мэдээлэл хийнэ гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж