Дуучин Жастин Бибер “Дрю Хаус” хэмээх хувцасны брендээ танилцуулж, энэ оны нэгдүгээр сард худалдаанд гаргасан. Дуучин Жастин Дрю Бибер өөрийн нэрний дунд үеийг ашиглан брендээ нэрлэсэн бол өөр нэгэн Дрютэй хамтарсан нь жүжигчин Дрю Берримор.
Тодруулбал тэд “Дрю Хаус” брендийн шинэ загварууд дээр ажилласан нь жүжигчин Дрю Берриморийн 7 настай байхдаа “E.T” кинонд тоглосон үеийн зураг болон карьерийх нь турш авахуулсан зурагнуудтай хувцаснууд байгаа юм. Жүжигчин Дрю Берримор өөрийн инстаграм хуудаснаа тус зурагнуудаас хуваалцсан байна.
Харин шинэ загварууд хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Дрю Хаусын хувцаснууд 48-148 долларын үнэтэй бөгөөд тэдний thehouseofdrew.com сайтаас бусад загваруудтай танилцах боломжтой ч өмнө нь гаргасан загварууд аль хэдийн зарагдаад дууссан ажээ.
Б.ЦОЛМОН
Эх сурвалж: BILLBOARD.COM
Холбоотой мэдээ