Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газраас усны ослоос урьдчилсан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн  байгаа арга хэмжээний нэгдсэн тайлан, мэдээ, судалгааг олон улсад хийгдэж байгаа аргачлалын дагуу хийж Номхон далайн баруун бүс, Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудын тайланд нэгтгэж оруулах анхны “Зөвлөлдөх уулзалт”-ыг ОБЕГ-т зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ, ЦЕГ, ЭМЯ, БСШУСЯ, ЗТХЯ, МХЕГ, ҮСХ-ны болон харьяа агентлагийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр усны ослоос урьдчилан сэргийлэх талаарх хууль эрх зүйн орчин, усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явц, усны ослын талаарх бүртгэл, судалгааны ажил, дүн мэдээ, салбар дундын зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн асуумжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг “Бүс нутгийн хэмжээнд усны ослоос урьдчилан сэргийлэх тайлан”-д (BRSRDP) оруулахаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийт 23.680 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн 1150 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 508 нь усны осол бөгөөд ослын улмаас 555 хүн амь насаа алдсан нь нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлоос үүдсэн нас баралтын бараг 50 хувийг эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж