1.8 тонн алт худалдан авлаа | News.MN

1.8 тонн алт худалдан авлаа

1.8 тонн алт худалдан авлаа

1.8 тонн алт худалдан авлаа

Монголбанк энэ оны эхнээс 6 дугаар 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 6.8 тонн үнэт металл худалдан авснаас 846 кг-аар бага буюу 12%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.8 тн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тн үнэт металл худалдан авч байснаас 95 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 115,086.05 төгрөг байлаа.

 

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 6 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж