ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа | News.MN

ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа

ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа

ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдөр /2019.06.28/-ийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татлаа. 2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д. Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн. Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татлаа. Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг ЗГ-ын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.

Д.Мөнх-эрдэнэ нь Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тодруулбал,  Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн гэх мэдээлэл бий.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж. Түүний энэ үйлдэл 2016 оноос эхлэлтэй бөгөөд одоогоор түүнийг Хятад улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.  Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хэрвээ бид консулаа татчихвал Хятадын талд буруу  ойлголт өгч,  автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт ойлголт төрүүлнэ. Тэгэхээр Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан юм.

 

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үзэн ядагч 2019-06-28 192.82.66.209

одоо консулын татаад дараа дэд консул баатарчулуун гэдгийг татах хэрэгтэй, бас л эрээнээс улбаатай дүүгийнхээ далбаан доор дэвшээд явж байгаа нөхөр, з.энхболдод хөөгдөөд явж бсан байцаагч юун дипломатчин вэ? эхнэр нь гэж хөгийн юм, 2-лаа нийлсэн таар шуудай, архичин улаан царайлсан харваас архичин юм улсыг яаж төлөөлж сууна вэ, боловсрол муутай, ичиж үхмээр юм.

Avatar

Мэргэн ард 2019-06-28 202.55.188.33

Мөнх-Эрдэнэ тэндээ хэмжээгүй эрхт эзэн хаан шиг,их зантай нтр нь дийлдэхгүй нөхөр байна лээ дээ.Нэг удаа уулзах гэж очсон юун мань мэтийг хүлээж авах.Гишгэчих шахаад л зөрөөд гардгийн байна лээ.Ууг нь миний төлөө Монгол хүний төлөө тэнд сууж байгаа баймаар юм тэр хүн хог.Эхнэр нь Монгол руу виз гаргадаг бас тэр нь бяцхан бизнес болцон ч байх шиг…

Avatar

үйлчлүүлэгч 2019-06-28 66.181.188.142

Томилолтын хугацаа дуусч байгаа юм байна гэж ойлголоо. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бол доо. Бүх улс орон иргэн нь буруутай үйлдэл үйлдсэн ч иргэнийнхээ эрх ашгийг хамгаалах талаар бүх арга хэмжээг авах юм. Хятад улсын иргэд олон хууль бус үйл ажиллагаа явуулсан байхад элчин сайдын яам нь иргэдийн холбоогоороо мэдээлэл авч хууль зүйн туслалцаа үзүүлдэг юм байна лээ

Avatar

Zochin 2019-06-28 183.96.63.47

Mongol ulsin nerig gutaasan hun .Diplomat albani es durem medehgvi .ar uvrin haalgaar yvsan bna

Avatar

Zochin 2019-06-28 175.223.38.1

Mash zuuv .Tumni shivshig .Mongol ulsin ner hundig delhi dahind muuhaigaar haragduulj bna .Ar uvrin haalgaar yvaad diplomat es jaegig medehgvi mal

Avatar

Zochin 2019-06-28 175.223.38.1

Mash zuv .Tumni shivshig .Mongol ulsin ner hundig unagaasan diplomat albani durem juram medehgvi arin haalgani gol

Avatar

Зочин 2019-06-28 66.181.179.148

МАШ ЗӨВ

Avatar

Зочин 2019-06-28 202.126.88.151

ЭРГҮҮЛЭН ТАТАХ БИШ ЭГҮҮЛЭН ТАТАХ ГЭЖ БИЧНЭ ШҮҮ НӨХДӨӨ ДИПЛОМАТ ҮГ ХЭЛЛЭГ СУДАЛЖ БАЙЖ БИЧ

Avatar

Baatar. 2019-06-28 202.131.246.158

Shunaltai, Bolovsrolgui, Uhaan muutai, Mongoos oor yum medehgui maliig deesh tatahaar iim yum bolj baigaa yum. Naadah chine KTMC togsson. Bayankhongoroos 10 togsood orj irsen, Mori mal uyaad, darga nariin b*** doloogood guigeed yavsan garshd. Heden jil suraggui alga bolchihson baisan. Ih chadmag b*** doloosniihoo huchind Konsulaar yavsan yum baij l de. Ugiin hel amtai, zahialgaar hural uimuulj nam samardag l gar shd…

Avatar

kkkk 2019-06-28 66.181.170.130

Чам муу гөлөг ингэж явж чадахгүй л дээ. Та нарыг ингэж коммент бичээд сууж байхад чинь Монгол улсын төлөөлөөд 3 жил ажиллачихсан хүн шүү дээ. 10000 залуу яахыг хүсэж байхад цойлж гарч ирээд явж чадаж байгаа юм шүүү дээ. Хүнд тусархуу, хөдөлмөрч, аж ахуй ч залуу, чам мууг бодоход хийсэн юм тай л залуу шүү

Avatar

Очироо 2019-06-28 202.55.191.130

Жирийн иргэн ч биш улс төлөөлсөн дипломатч хүнд хэзээ ч байж болохгүй ёс суртахуунгүй үйлдэл гаргасан байна шүү дээ. Ингэтлээ өмөөрөх шаардлага байхгүй гэж бодож байна. Нийгмээ эрүүл болгохын тулд зүгээр л нэг татаж авах бус хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болох ёстой

Avatar

Зочин 2019-06-28 202.131.225.205

чи машин хамтдаа зардаг хүн үү.

Avatar

Zochin 2019-06-28 139.59.183.87

Ерөнхий сайд аа үлгэр дууриаллыг өөрөөсөө үзүүлж тамхины наймаанд олон жил ахалж оролцсон зөвлөх Б. Энх амгаландаа хариуцлага эхэлж тооцно уу. Тэр нөхдүүдийн тарьсан балагтай өнөөдөр Цогтбаатар тэмцэж байна

Avatar

Бичихэд Хүрлээ 2019-06-28 139.5.216.86

Сэтгүүлчид ээ би та нарт нэг юм зөвлөе энэ гадаадад суугаа элчин сайдын яам консулын газар төлөөлөгчийн газруудад байгаа бүх хүний нэрсийн жагсаалтыг олоод хэн нь хэний хамаатан болохыг сурвалжлаад олоод хэвлэлээр зарлаач ээ, ингэж байж энэ ил тод болно оо нэг нэгээр нь шүд сугалаад бүтэхгүй ээ, наагуур чинь дүүрэн хамаатан садан ах дүү ураг төрөл б**с бөөр мөнгө цаас ашиг хонжоо хар цагаан тамхи гээд холбогдчихсон улс дүүрэн байна

Avatar

Билэг 2019-06-28 66.181.187.243

Энэ хэний хүүхэд бол. Мэдэх хүн байвал хэлж өгнө үү.

Avatar

Зочин 2019-06-28 202.126.88.36

Aav ni jolooch, ardiin huu.

Avatar

Зочин 2019-06-28 180.199.80.86

Дипломат албанд ажиллах хүмүүст тавих шалгуур өндөр баймаар юм.Хуучны дипломатуудын хүүхдүүд гээд бас Элчин сайдын яамдад ажилладаг сайн бэлтгэгдээгүй хүмүүс олон байх юм.

Avatar

Очирбат 2019-06-28 139.5.216.86

Гадаад яамаар байгаа гэр бүл удам судраараа элчин сайдын яамуудад буг болж байгаа хүмүүсээ татаач ээ

Avatar

Софигоос 2019-06-28 103.26.195.98

Болгарт суугаа элчин Д.Батсайхан гэдэг улаан архичин төсвийн мөнгө гарздаад ажилдаа ирэхээ болиод эмнэлэг сахиад нүдний булай болж байна. Эргүүлэн татаж аваач ээ. Архичин биегүй болчихсон хүнийг яах гэж томилдог юм бэ?

Avatar

иргэн 2019-06-28 202.179.27.231

МУ-ын Төр угаасаа Гадны Улс орнуудад Таагүй сэтгэгдэл төрүүлээд удаж байгаа дөө Европын орноос Хилс хэргээр Хүн хулгайлж авчирч Амиа насаа алдахад нь нөлөөлсөн томилогдсон Элчин сайдууд нь Авто машин дамлах Хар тамхины Гэмт хэрэгт орооцолдох гээд үргэлжлсээр л байгаа шүү дээ

Avatar

Зочин 2019-06-28 112.72.12.4

Гайгүй цэхэр юм л даа

Avatar

Онигоо 2019-06-28 202.126.89.119

Казакстан дахь элчин сайд Баттулгаа татаач! Эхнэр нь нярав, охин нь нягтлан хийж байна, ичээчээ ГХЯ!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

хариулт 2019-06-28 202.21.117.10

хуулиндаа ар гэрийг нь ажилаар хангана гэж заасан байгаа шүү дэээ

Avatar

хариулт 2019-06-28 103.242.44.76

хуулиндаа ашиг сонирхолын зөрчилтэй болж болохгүй гэж заасан. Хуулиараа бол охин нь нягтлан хийж болохгүй.

Avatar

иргэн 2019-06-28 66.181.161.22

нѳгѳѳ таваг долоодог мѳн үү

Avatar

Зочин 2019-06-28 202.126.88.36

Chi doloodoggui yu

Avatar

Иргэн 2019-06-28 202.126.88.234

Ээ нүдний булай, яасан их шунал вэ, энэ МАН яана аа, ждү-чид, луйварчид, а******н, хүчин, хар тамхи, авилга аваад хөөн хэлэлцэх хугацааг дуусгагчид, ер нь өнгөтэй өөдтэй юм байна уу?

Avatar

АН-ын бууны нохой 2019-06-28 122.201.26.172

Ардчилсан намын засгийн газраас томилогдсон хүн байгаа биздээ

Avatar

Zochin 2019-06-28 202.70.34.70

Purevsurengiin aryn haalgany n**** bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж