Цаг уур орчны шинжилгээний газраас долдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ.
БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ:Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2-16 градус, Алтайн өвөр говиор 20-26 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй. Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Завханы баруун хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 10-16 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-24 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үер зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Дорнодын ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-с бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 18-26 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эх болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
Аялал, амралтын цаг эхэлсэн энэ өдрүүдэд усархаг бороо орох тул иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.
Холбоотой мэдээ