“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд

“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд

Дэлхий нийтийн анхаарал Японы Осака хот руу төвлөрч байна. Учир нь өнөөдөр /2019.06.28/ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс орнуудын удирдагчид Осакад чуулна. Энэ удаагийн уулзалтын гол дүрүүд нь яах аргагүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар юм. Хоёр улсын хооронд нэг жил орчим үргэлжилж буй “худалдааны дайн”-ыг гагцхүү энэ уулзалтаар нэг тийш нь болгох байх гэсэн хүлээлт дэлхий нийтэд байна.

Энэ хоёр улсын хооронд өрнөж буй “худалдааны дайн”-ны сүүдэр дэлхийн өнцөг булан бүрт тусч байгаа болохоор арга ч үгүй юм.

Тэд хамгийн сүүлд долоон сарын өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ын уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, нөхөрсөг оройн зоог зооглон, “худалдааны дайн”-ыг 90 хоног түр зогсоох шийдэлд хүрч байв. Дээрх 90 хоног ч дуусч, хоёр улсын маргаан намжих байх гэж бодож байтал санаснаар болсонгүй. Харин ч эсрэгээрээ байдал улам ширүүсч, нэг нэгэндээ бууж өгөхгүй, одоог хүртэл сөргөлдсөөр байгаа билээ. Зарим эдийн засгийн шинжээчид энэ удаагийн уулзалтаар дээрхтэй адил “худалдааны дайн”-аа түр зогсоох шийдвэр гарч ч магадгүй гэж үзэж байгаа юм.

АНУ-ын зүгээс Хятадын мэдээлэл технологийн хамгийн том компани болох “Huawei” компанийг хориг арга хэмжээнүүдээрээ “боож”, хариуд нь Хятад улс АНУ-ын технологийн дөрвөн компанийг “хар жагсаалт”-д оруулав. Мөн худалдааны маргаан ямар нэг шийдэлд хүрэхгүй энэ хэвээрээ байвал Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  сүрдүүлээд байгаа билээ. Гэхдээ АНУ-ын бизнес эрхлэгчид Дональд Трампын уг шийдвэрт таатай хандахгүй байгаа. Энэ мэт Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар ногдуулаад байвал тус улсын эдийн засагт ч халтай бөгөөд энэ зөрчил дундаас үүссэн алдагдлыг жирийн татвар төлөгчид нөхнө хэмээн сэрэмжилж байгаа юм.

Хоёр их гүрний удирдагч аль аль нь хамгийн сайн, хамгийн ашигтай, алдагдалгүй хэлэлцээ хийх ёстой гэсэн хүндхэн даалгаврыг өвөртлөн Осакад ирсэн нь ойлгомжтой. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, Дональд Трамп ирэх жил сонгуультай. Тэгэхээр “худалдааны дайн” үүгээр өндөрлөх магадлал ч бас өндөр байна.

“Худалдааны дайн”-аас гадна энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтаар гол яригдах сэдэв нь АНУ-Ираны асуудал. Өдөр ирэх тусам хурцдаж буй хоёр улсын харилцаа бол уулзалтын үеэр зайлшгүй яригдах сэдвүүдийн нэг мөн. Дараагийн том асуудал бол далай тэнгис дэх хуванцар хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлт. Ямар ч чуулга уулзалтуудын нол сэдвүүдийн нэг нь байгаль орчны асуудал байсаар ирсэн. Далай тэнгис дэх хуванцар хог хаягдлыг бууруулах, цэвэрлэх асуудал дээр “Их 20”-ийн бүлгийн улсуудтай зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байгаагаа Япон улс өмнө нь илэрхийлсэн. НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий даяар жилд 300 сая тонн хуванцар хог хаягдал гарч, түүнээс найман сая тонн нь далай тэнгис рүү хаягдаж, далай тэнгист амьдарч буй амьд биетүүдийг устгаж, элдэв химийн бодисоор усыг нь бохирдуулж байдаг аж.

Бас нэг чухал сэдэв нь эрүүл мэнд. “Их 20”-ийн уулзалт бол эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцдэг чуулган. Эдийн засаг, баялагийг бүтээгч нь хүн өөрөө учир хүний эрүүл мэндийн асуудал мөн л заавал яригдах ёстой асуудал юм. Удаах асуудал нь хүйсийн тэгш эрх ба эмэгтэйчүүдийн оролцоо. Энэ асуудал үеийн үед яригдсаар ирсэн, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн.

 

ЭХ СУРВАЛЖ:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж