ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00 цагт
- "Улаанбаатар эдийн засаг форум” Blue sky зочид буудалд болно.
- "Кимпински" зочид буудлын хурлын танхимд"СУРГУУЛИЙН ЦОГЦ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" салбар дундын зөвлөлдөх уулзалт болно.
- Олон улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны Азийн Хэрэг Эрхлэх Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчдийн 9 дүгээр чуулга уулзалт Шангрила зочид буудалд болно.
09.30 цагт
- Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдана.
- “Нууцлал ба олон нийтийн мэдэх эрх, төрийн ил тод нээлттэй байдал” зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудалд болно.
10.00 цагт
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын “Эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулах удирдамжийг танилцуулах, арга зүй өгөх, дарга, нарийн бичиг, гишүүдтэй санал солилцох уулзалт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд болно.
11.00 цагт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлдэг хэвлэлийнхнийгээ Төрийн ордны Г танхимд болох хэвлэлийн бага хуралд урьж байна.
- НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл “Завьт эргүүл” арга хэмжээг сурталчилна. Маршалын гүүр
- “Хааны эрэлд-2019” хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
- Монголын автомашин, мотоциклийн холбооноос "Торгоны зам 2019" олон улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт
- Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийн асуудлаар хэвлэлийн бага хйинэ.
12.00 цаг
- "Аюулгүй ажлын байр" арга хэмжээний хүрээнд барилгын компаниудын үйл ажиллагааг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зохион байгуулсан ажлын дүнг танилцуулна. ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д.
- Оюуны өмчийн газар “Нарантуул” худалдааны төвтэй хамтран “Барааны тэмдгийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг Нарантуул худалдааны төвд зохион байгуулна.
13.00 цагт
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар "Алсын хараа-25 "Z” үеийнхэн" хүүхдийн уулзалт Монголын Хүүхдийн ордонд болно.
14.00 цагт
- Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгээс Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд зөвлөлдөх ээлжит уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ