Дэлхийн хараагүйчүүдийн наадамд пара жүдочид оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн хараагүйчүүдийн наадамд пара жүдочид оролцоно

Дэлхийн хараагүйчүүдийн наадамд пара жүдочид оролцоно

АНУ-ын Форт-Уэйн хотод болох Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай пара жүдогийн баг тамирчид оролцохоор болсон. Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаас Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатараар ахлуулсан зургаан тамирчин, хоёр дасгалжуулагчын хамт маргааш АНУ-ыг зорих гэж байна.

Энэ удаагийн бүрэлдэхүүнд С.Ядамдорж /60 кг/, А.Мөнхбат, Г.Чулуунсүх /66 кг/, Э.Даваадагва /73 кг/, Б.Баттөгс /90 кг/, эмэгтэйчүүдээс Н.Алтанцэцэг /+70/ нар В1, В2, В3 ангилалд өрсөлдөнө. Багийн дасгалжуулагчаар Д.Нарантуяа, Б.Төрмөнх ажиллахаар болжээ.

 “Монгол Улсын баг тамирчид Дэлхийн хараагүйчүүдийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Манай тамирчид өмнөх наадмаас медаль хүртэж чадаагүй. Энэ удаа бид том зорилготой АНУ-ыг зорьж байна. Тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тусгайлсан бэлтгэлээ сайн хангасан учир энэ тэмцээнд амжилт үзүүлэх бүрэн боломжтой” гэж Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар хэллээ.

“Лондон 2012”, “Рио 2016” Паралимпийн наадамд оролцсон ОУХМ А.Мөнхбат хэлэхдээ “Миний хувьд 2015 оны Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас мөнгөн медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл, Узбекистанд болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Бакугийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Одоо дэлхийн чансаанд наймдугаар байранд бичигдэж байгаа. Энэ тэмцээнд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа маш сайн хангасан байгаа. “Токио 2020” Паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулна” гэлээ.

Монголын Пара жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа н.Жадамбаа тамирчдад амжилт хүсэж, дэмжин туслахаа илэрхийлсэн юм.

Баг тамирчид маргааш АНУ-ыг зорино. Дэлхийн хараагүйчүүдийн наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар
“Лондон 2012”, “Рио 2016” Паралимпийн наадамд оролцсон ОУХМ А.Мөнхбат
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж